үндсэн цэс
чалчих газар
сайтийн статик
сайтаас хайх
Main » 2009 » 2 сар » 8 » fifa 2009-ийн тyxай.
fifa 2009-ийн тyxай.
4:18 PM

box.jpgFIFA 09 бол Electronic Arts-аас гаргадаг FIFA цувралын хөлбөмбөгийн видео тоглоом юм. EA Canada хөгжүүлж, EA Sport төрөл нэрээр Electronic Arts эрхлэн гаргасан. Уг тоглоом 2008 оны аравдугаар сарын 2-д Австралид, Аравдугаар сарын 3-д Европт, 14-д Хойд Америкт гарсан. 2008 оны Арван нэгдүгээр сарын 18-д N-Gage хувилбар нь гарсан.
Тоглоомын бүрэн бус хувилбар буюу demo нь Есдүгээр сарын 10-д PC-д, Есдүгээр сарын 11-д PlayStation 3 болон Xbox 360 тоглоомын консулд зориулан гарчээ. Demo хувилбар нь PS3 –д FIWC Stadium цэнгэлдэх хүрээлэн, Xbox 360 –д хувилбарт Wembley Stadium цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглох боломжтой.

FIFA 09-ийн хувилбарууд нь бүс нутаг болгонд хайрцгийн өөр өөр зурагтай гарсан. Бүх хайрцган дээр Роналдиньо өөр нэгэн тоглогчтой хамт байна: Хойд Америкийн хувилбарт Guillermo Ochoa болон Maurice Edu, Германд Kevin Kuranyi, Италид Daniele De Rossi, Ирландад Richard Dunne, Францад Franck Ribery болон Karim Benzema, Унгарт Balazs Dzsudzsak, Португальд Ricardo Quaresma, Испанид Gonzalo Higuain, Швейцарьд Tranquillo Barnetta, Англид Wayne Rooney. Хойд Америкт тоглоом гаргахад Maurice Edu Шотландын Rangers F.C. клубийн хувцастай байснаа дараа нь өөрчилж, Америкийн Үндэсний шигшээ багийн өмсгөлтэй болгон өөрчилсөн бол Ronaldinho Milan-ийн өмсгөлийг өмсөж, клубийн өмсгөл нь загвар болсон.

Сайжруулалтууд

Тоглоомын танилцуулган дээр David Rutter FIFA 09-д 250 гаруй сайжруулалтууд хийсэн гэж хэлж байсан. Шинэ FIFA нь эдгээр сайжруулалтууд дотроо: алдаанаас бөмбөгийг хурдан тоглолтод оруулах, бөмбөггүй үед тоглогч илүү хурдан гүйх боломжуудаар хангаж өгснөөс гадна jostle system нь тоглогчдын хүчнээс хамаарч мөрөөр түлхэлцэх шинэ боломжийг өгсөн, мөн subtle animations нь тоглогчид эхний-удаагийн цохилт хийх боломжийг гаргаж өгдөг.

Энэ хувилбарын өөр нэг том өөрчлөлт нь тоглогч болгон өөрсдийн биеийн онцлогоос хамаарч өөр өөр хүчтэй байх бөгөөд энэ нь тоглогчдыг мөргөлдөх үед хурд, жинг нь бүрэн тооцоолох шинэ систем юм.

Хаалгачид зориулсан шинэ технологи нэмэгдсэн бөгөөд энэ нь сайн байрлал сонгох, бөмбөгийг оновчтой хамгаалах, бөмбөг хаасны дараа хурдан аюулгүй болгох зэрэг боломжуудыг өгдөг.

Үүнээс гадна FIFA 08 –аас өшөө хөгжсөн зүйл нь гэвэл цаг агаар ба цаг хугацаа юм. Тоглолт эхлэхээс өмнө бороо болон цасыг оруулж бас зогсоож болох тул энэ үед тоглогч бээлий өмсөж болно. Тоглолтыг бүрэнхийгээр эсвэл шөнөөр дуртай цэнгэлдэх хүрээлэнд тоглож болно.
FIFA 09 нь ’10 vs. 10’(10 эсрэг 10) Be a Pro горимд онлайнаар 4 улирлын турш тоглох боломжийг өөртөө багтаасан. Түүнчлэн PlayStation 3 болон Xbox 360 дээр тоглогч өөрөө UEFA Euro 2008-тай адилхан томоохон тэмцээнүүдийг зохиож болно.

Энэхүү “Be a Pro” горим бас хөгжүүлэгдсэн. PC дээрх хувилбарт та нэг тоглогчоор дөрвөн улирлын турш тоглож болно, эсвэл PS3 болон Xbox консул дээр нэг тоглогчоор тэтгэвэрт гарах (тоглогчийн гэрээний хугацаа дуусах хүртэл: хөгжилтэй) хүртэл нь тоглож болно. PS3 болон Xbox консулууд дээр таны тоглогч өөрийн чадвараасаа шалтгаалаад клубээ солих, үндэсний шигшээ багтаа тоглох боломжуудаар хангаж өгсөн. Гэвч эдгээр боломжууд нь PC дээр хангагдаагүй юм.

Adidas Live Season

Наймдугаар сарын 20-д EA нь Adidas Live Season гэх шинэ онцлогийг нэмсэн гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь тухайн таны авсан тоглогч нь бодит ертөнц дээрх жинхэнэ тамирчны амжилт уналтыг тоглолтын дараах байдлаар дүгнээд тоглогчийн форм болон чадварыг интернэтээр долоо хоног болгон шинэчилж байдаг. Live Season нь төлбөртэй үйлчилгээ бөгөөд PlayStation 3, Xbox 360, PC –н дээр дараах зургаан лигт боломжтой - Barclay’s Premier League, La Liga BBVA, Ligue 1, Bundesliga, Serie A and Mexican Primera Division. Тоглогч өөрийн хүссэн Лигээ сонгоод тоглож эхэлсэн үеэс 2008-2009 оны улирлын төгсгөл хүртэл нэг удаа үнэгүй тоглох эрхтэй. Хэрвээ нэмэлт Лиг сонгох бол Лиг болгонд 4.99 паунд төлнө, эсвэл бүх зургаан Лигийг сонгох бол 12.99 паунд (20$, 25800₮) төлөх ёстой.

Хэрэглэгч-удирдах тэмцээнүүд

Тоглогч өөрөө удирддаг goal celebrations нь анх удаа FIFA цувралын Euro 2008 дээр суулгагдсан байв. Тоглогч өмнө зохиогдож байсан тэмцээнүүдээс нэгийг сонгож эсвэл шинээр үүсгэж болно. Энэ онцлог нь долоо дахь үеийн консул дээр тодорхой багтаамжийн хязгаартай байна.

Лиг болон багууд

Тоглоомд 500 гаруй баг, 30 Лиг, 41 үндэсний шигшээ баг багтсан. Гэхдээ Euro 2008–аас хоёроор бага юм.
Лигүүд
  • A-League
  • Austrian Bundesliga1
  • Belgium Pro League
  • Campeonato Brasileiro2
  • Gambrinus liga
  • SAS Ligaen
  • Premier League
  • Football League Championship
  • Football League One
  • Football League Two
  • Ligue 1
  • Ligue 2
  • Bundesliga
  • 2. Bundesliga
  • FAI Eircom League
  • Serie A3
  • Serie B4 5
  • K-League
  • Primera Divisiуn Mex
  • Eredivisie
  • Tippeligaen
  • Polska Liga6
  • Liga Sagres
  • SPL
  • Liga BBVA
  • Liga Adelante
  • Allsvenskan7
  • Axpo Super League
  • Turkcell Sьper Lig
  • Major League Soccer
Дэлхийн бусад орнууд
  • AEK Athens
  • Boca Juniors
  • Corinthians
  • FC Lausanne
  • FC St.Gallen
  • Fortaleza
  • Juventude
  • Kaizer Chiefs
  • Olympiacos CFP
  • Orlando Pirates
  • Panathinaikos
  • PAOK
  • Paranб
  • Ponte Preta
  • River Plate
  • Sгo Caetano
  • Servette FC
  • Zagłębie Lubin
  • Classic XI
  • World XI
Энд багтсан улсуудын лиг нь Тоглоомд багтаагүй. Хэрэглэгч үүсгэсэн клубүүдээс сонгож тоглоно.

Үндэсний шигшээ багууд

  • Argentina
  • Australia
  • Austria
  • Belgium
  • Brazil
  • Bulgaria
  • Cameroon
  • China PR
  • Croatia
  • Czech Republic
  • Denmark
  • Ecuador
  • England
  • Finland2
  • France
  • Germany
  • Greece
  • Hungary2
  • Italy
  • Korea Republic
  • Mexico
  • Netherlands1 2
  • New Zealand
  • Northern Ireland
  • Norway
  • Paraguay
  • Poland2
  • Portugal
  • Republic of Ireland
  • Romania1
  • Russia2
  • Scotland
  • Slovenia
  • South Africa2
  • Spain
  • Sweden
  • Switzerland2
  • Turkey
  • Ukraine2
  • United States
  • Uruguay2
  • Mongolia (Монгол байдаг бол хичнээн ч муу байлаа гэсэн аваад тоглохгүй юу)
1 зохиомол тоглогчдыг багтаасан
2 PAL Wii хувилбар нь үндэсний шигшээ багийг багтаагаагүй


Цэнгэлдэхүүд

Xbox 360 болон PlayStation 3 дээрх FIFA 09-ийн бүх цэнгэлдэх хүрээлэнгүүдийг доор багтаасан байна. Энд мөн Англи, Шотланд, Австралийн клубүүдийн цэнгэлдэхүүдийг багтаасан байгаа.
Licensed Stadia
England
  • St. James' Park (Newcastle United)
  • Emirates Stadium (Arsenal)
  • Anfield (Liverpool)
  • Old Trafford (Manchester United)
  • Stamford Bridge (Chelsea)
  • White Hart Lane (Tottenham Hotspur)3
  • Wembley Stadium
France
  • Parc des Princes (Paris Saint-Germain)
  • Stade Gerland (Lyon)
  • Stade Velodrome (Marseille)
  • Stade Felix Bollaert (Lens)3
Italy
  • Stadio delle Alpi (Juventus, Torino)1
  • Stadio Olimpico (Roma, Lazio)
  • Stadio San Siro (Milan, Internazionale)
Germany
  • Allianz Arena (Bayern Munich, 1860 Munich)
  • Signal Iduna Park (Borussia Dortmund)
  • HSH Nordbank Arena (Hamburg)
  • Olympiastadion (Hertha BSC)
  • BayArena (Bayer Leverkusen)
  • Veltins-Arena (Schalke 04)
  • Commerzbank-Arena (Eintracht Frankfurt)3
  • Mercedes-Benz Arena (Stuttgart)3
  • AWD-Arena (Hannover 96)
Spain
  • Estadio Mestalla (Valencia)
  • Estadio Vicente Calderуn (Atlйtico Madrid)
  • Camp Nou (Barcelona)
Mexico
  • Estadio Azteca (Club Amйrica)
  • Estadio Jalisco (CD Guadalajara, Atlas)3
Netherlands
  • Amsterdam ArenA (Ajax)
South Korea
  • Daegu Sports Complex (Daegu FC)3
  • Seoul World Cup Stadium (FC Seoul)3
Wales
  • Millennium Stadium
United States (Current Generation Consoles Only)
  • Home Depot Center (LA Galaxy, Chivas USA)
  • Generic Stadia
  • Generic

Тайлбарлагчид

Тоглоомд Мартин Тайлор, Энди Грэе нар Англи хэлний тайлбарлагч хийсэн. Өмнө PC, PlayStation 2, Wii хувилбаруудад тайлбарлаж байсан Клив Тилбислийг Тайлор орлосон байна. Хэрэглэгч нь мөн PlayStation Дэлгүүр (PlayStation 3) болон Xbox Live Marketplace (Xbox 360) зэргээс тайлбарлагчийг өөр өөр хэлээр сонгож болно. Өөр боломжтой хэлнүүд нь:
  • French - Herve Mathoux & Franck Sauzйe
  • Italian - Giuseppe Bergomi & Fabio Caressa
  • German - Tom Bayer & Sebastian Hellman
  • Spanish - Paco Gonzбlez & Manolo Lama
  • Mexican Spanish - Perro Bermъdez & Ricardo Pelaez
  • Dutch - Youri Mulder & Evert Ten Napel
  • Portuguese - David Carvalho & Hйlder Conduto
  • Hungarian - Richard Faragу & Istvбn B. Hajъ
  • Russian - Yuri Rozanov & Vasily Solojov
  • Swedish - Glenn Hysйn & Henrik Strцmblad
  • Czech - Bosбk Jaromнr & Petr Svěcenэ
  • Polish - Włodzimierz Szaranowicz & Dariusz Szpakowski
  • Brazilian Portugese - Paulo Vinнcius Coelho & Nivaldo Prieto

Wii

Wii хувилбар дээрх FIFA 09 All-Play гэж нэрлэгдэх EA Sport –ийн шинэ платформ юм. Энэ нь бусад консулуудын адил 11 эсрэг 11 гэсэн жирийн хувилбар, бас ‘Footii Match’ гэж нэрлэгдэх 8 эсрэг 8 гэсэн хувилбартай. Энэ онцлог нь багаараа дэлхийн дахины багуудтай тоглож өөрсдийн “суперстар багийн ахлагч”-ийг шинээр нээх гол зорилготой. FIFA 09–ийн энэ хувилбар дахь “Менежер Горим” нь бусад платформт бас багтсан.

DS PSP

PlayStation Portable болон Nintendo DS дээрх хувилбарууд нь Be a Pro гэх анхны горимыг багтаах болно.

PS3

PS3 дээрх FIFA Interactive гэх онцгой горим нь Дэлхийн Аварга зохиох боломж олгодог. Энэ нь тоглогчид өөрийн тоглож буй замаа хөгжүүлж, вэб сайтад тоглолтуудаа тавих боломжийг бас өгдөг. PS3 –д зориулсан FIFA 09 нь DualShock 3 буюу чичирхийлэгчээр хангаж өгсөн. FIFA-ийн урьдын хувилбаруудын адил PS3 хувилбар ч гэсэн нэг дэлгэц дээр 7 тоглогч хамтдаа тоглож болохоос гадна түүнээс ч илүү тоглогч хамт тоглох боломжийг гаргаж өгсөн.

PC PS2

PC болон PlayStation 2 дээр тусгай Тэмцээний Горим байх бөгөөд энэ нь нийт 61 тэмцээн зохионо. Үүнд 42 албан ёсны тэмцээнээс нэг нь лицензтэй ба тоглогч өөрөө тэмцээнээ зохиож бас болно. Үүнээс илүүгээр уг тоглоомын PC дээрх хувилбар нь компьютерийн Гаран дээр нэмээд Хулганаар удирдах бөгөөд хулганын дунд талын товчлуураар тухайн тамирчин хаашаа гүйхийг удирдаж бас болно.

Хөгжим

FIFA 09–ийн бүрэн хэмжээний хөгжмийг EA Sport нь 2008 оны Наймдугаар сарын 14-д танилцуулсан. 22 өөр улсын 42 дууг оруулсан байна.
  • Black Kids - I'm Not Gonna Teach Your Boyfriend How to Dance with You (The Twelves Remix)
  • Caesar Palace - 1ne
  • Chromeo - Bonafied Lovin' (Yuksek Remix)
  • CSS - Jager Yoga
  • Curumin - Magrela Fever
  • Cut Copy - Lights And Music
  • Damian "Jr. Gong" Marley - Something For You (Loaf Of Bread)
  • Datarock - True Stories
  • DJ Bitman - Me Gustan
  • Duffy - Mercy
  • Foals - Olympic Airways
  • Gonzales - Working Together (Boys Noize Remix)
  • Hot Chip - Ready for the Floor (Soulwax Remix)
  • Jakobнnarнna - I'm A Villain
  • Junkie XL - Mad Pursuit
  • Jupiter One - Platform Moon
  • Kasabian - Fast Fuse
  • Ladytron - Runaway
  • Lykke Li - I'm Good I'm Gone
  • Macaco - Movin'
  • MGMT - Kids
  • My Federation - What Gods Are These
  • Najwajean - Drive Me
  • Plastilina Mosh - Let U Know
  • Radiopilot - Fahrrad
  • Reverend and the Makers - Open Your Window
  • Sam Sparro - Black and Gold
  • Seсor Flavio - Lo Mejor Del Mundo
  • Soprano - Victory
  • The Airborne Toxic Event - Gasoline
  • The Bloody Beetroots - Butter
  • The Fratellis - Tell Me A Lie
  • The Heavy - That Kind Of Man
  • The Kissaway Trail - 61
  • The Kooks - Always Where I Need to Be
  • The Pinker Tones - The Whistling Song
  • The Script - The End Where I Begin
  • The Ting Tings - Keep Your Head
  • The Veronicas - Untouched
  • The Whip - Muzzle #1
  • Tom Jones - Feels Like Music (Junkie XL Remix)
  • Ungdomskulen - Modern Drummer
Attachments:
мэдээний ангилал: тоглоом | үзсэн: 1633 | нэмсэн: manlai_77 | Rating: 0.0/0 |
                                                    


Total comments: 0

Only registered users can add comments.
[ Registration | Login ]