Өвөл ургасан яргуй - 9 April 2009 - www.XUCEL.com
бүтэн сайн, 2016-12-04, 7:14 PM
Welcome зочин | RSS
бүгдийг нэг дороос
Main | Registration | Login

Site menu
News topics
тоглоом [52]фото зураг [6]
томчуудад [0]кино [10]
Мэдээ мэдээлэл [9]программ хангамж [16]
гар утсанд [2]Монгол дуу[mp3] [3]
Гадаад дуу[mp3] [4]Вэбмастер [0]
тэмцээн уралдаан [2]видёо бичлэг [11]
Tag Board
Our poll
шинэчлэлт ямар байна
[ 1 · 2]
нийт санал: 86
Main » 2009 » 4 сар » 9 » Өвөл ургасан яргуй
Өвөл ургасан яргуй
4:05 PM


Хавраа голж өвөл ургасан хөөрхөн яргуй. Борооны дараах солонго адил, шөнийн тэнгэрт гялалзах од шиг байхыг хүссэн танхил цэнхэр яргуй цаснаас цухуйжээ. Хээрийн салхинд сэвших өвсний ганц нахианаас ч эмзэгхэн гэдгээ яргуй мэдсэнгүй. Яагаад гэвэр яргуй өвлийг хавар хэмээн андуурч дэлбээгээ нээсэн. Нар илчээрээ дэндүү их ээснийг цэнхэр яргуй хавар ирлээ хэмээн андуурсан хэрэг. Магадгүй үүлэн чөлөөний наран ч юм бил үү. Яргуй үүнийг ч мэдэхгүй гэнэн. Аз болоход нар үүлэн чөлөөнийх биш ажээ. Тэнгэрт нэг ч үүлгүй тогтуун сайхан өдөр тэр цухуйсан байв. Гэвч…

Хичнээн дулаан илчтэй, сэтгэл татам шаргал нар байсан ч энэ бол өвөл шүү дээ. Үүлэн чөлөөнийх биш байлаа ч өвлийн үд дундын нар. Нарны илч, хөрсний чийгээр амьдарч, салхины сэрүүн урсгалд тэсэн байж зун цагийг угтдаг яргуй. Гэтэл хөлдүү хүйтэн хөрс, хоромхон зуур төөнөх наранд цэнхэр яргуй тэснэ гэж үү.

Цав цагаан цасан дунд цэнхэр танхил яргуй хичнээн үзэсгэлэнтэй харагддаг гээч. Даанч яргуй ганцаархнаа юм даа. Хөлдүү хөрснөөс цухуйсан яргуй гоо үзэсгэлэнтэй ч яахин амьдрах билээ? Үндсийг нь мөс цэвдэглэж, ишийг нь цас хайрч, эмзэгхэн дэлбээг нь хээрийн салхи гундаана. Гэхдээ цэнхэр яргуй тэвчээртэй ажээ. Шалбааг болсон лаг хөрснөөс ажиралгүй цухуйсан шигээ жихүүн өвлийн хүйтэн шөнүүдэд тэсч үлдэв.

Яргуй цухуйх цаг болж хавар ирлээ. Өөртэй нь адил олон олон яргуй газраас цухуйж, урин цаг ирлээ хэмээн өвлийн цэнхэр яргуйнд шаагилдан хэлж байв. Тэгсэн ч гэсэн өвлийн яргуйг тэдний аль нь ч таньсангүй.Яагаад гэвэл тэр аль хэдийнээ үнсэн саарал, гундуухан далбагар навч төдий болсон байлаа.

Цэнхэр яргуй сахилтга дунд ургана. Сахилтга тэднийг манаж, гоо үзэсгэлэнг нь хамгаалдаг. Сахилтгагүй бол яргуй дангаараа юу ч биш. Харин өвөл цухуйсан цэнхэр яргуйнд сахилтга огтоос байсангүй.

Яргуй хавар дэлгэрдэг. Хэдийгээр өвөл цухуйсан тэр яргуйн гоо үзэсгэлэн цагаан цастай хоршин гайхалтай дур булаам байсан ч түүнийг хэн ч олж хараагүй юм.

Хаврын анхны бороо шаагисан нэгэн шөнө урдаас үлээх нойтон салхинд өвөл цухуйсан өнчин яргуй хийсэн одно. Цас мөс, нар салхитай тэр байгаль дэлхийд ханьсан байсан хэдий ч түүнийг хэн ч олж хараагүйтэй адил бас хаашаа туугдсаныг нь хэн ч юу ч мэдсэнгүй.

Анзаараагүй өнгөрүүлсэн хором бүр үнэ цэнэгүй ажээ. Мэдрээгүй өнгөрүүлсэн мөч бүр цээжинд тэнүүчлэх хоосон амьсгаа төдийхөн… цаг хугацаа гэдэг өөрөө гоо үзэсгэлэнгийн дайсан болой.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 15328 | Added by: manlai_77 | Rating: 0.0/0 | http://www.ehlel.com/templates/supertema_thm/images/green_dot.gif
Total comments: 1
MYFHaNg Бичсэн єдєр : 2009-04-10Spam

шагналийн медалууд

та идэвхтэй байвал та ч бас медалтай болно

тусгай цол

Amarhuu

NICE shuleg bnaa
1.
Acуулт:


Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Login form
News calendar
Search
Site friends
Statistics

нийт холбогдсон 1
зочин 1
гишүүн 0

Copyright MyCorp © 2016