та одооо ганцхан.тк б.на

үндсэн цэс
чалчих газар
сайтийн статик
сайтаас хайх
сүүлийн сэтгэгдлүүд
2014-01-28
Бичсэн: Зочин:
Текст: asd
2014-01-28
Бичсэн: Зочин:
Текст: hooo
2013-08-30
Бичсэн: Зочин:
Текст: Hello
2012-10-13
Бичсэн: Зочин:
Текст: Hi
2012-10-13
Бичсэн: Зочин:
Текст: Hi
Main » 2009 » 3 сар » 24 » Он гарсаар тагнуулынхан 8.3 кг алт хил давуулахыг завдсан хэргийг илрvvлжээ.
Он гарсаар тагнуулынхан 8.3 кг алт хил давуулахыг завдсан хэргийг илрvvлжээ.
10:16 AM

Энэ талаар Тагнуулын ерєнхий газрын Мєрдєн байцаах хэлтсийн дарга, хурандаа И.Пvрэвцогтоос тодрууллаа.

-Єнгєрсєн хугацаанд улсын хилээр алт хууль бусаар нэвтрvvлэх гэсэн хэчнээн хэргийг илрvvлсэн бэ?
-Алтыг их, бага хэмжээгээр хил давуулахыг завдсан хэрэг нэмэгдсээр байгаа. Эдийн засгийн аюулгvй байдлыг хангах хуулиар хvлээсэн vvргийнхээ дагуу манай байгууллага л гэхэд 2006-2008 онд хууль бусаар хил гаргах гэсэн нийт 154 кг алтыг хурааж, улсын орлого болгосон. Энэ он гараад 8.3 кг алт хил давуулах гэсэн оролдлогыг илрvvлж, одоо шалгаж байна. Ингэснээр 2006 оны зургадугаар сараас хойш одоог хvртэл нийт гурван тэрбум 625 сая 97 мянган тєгрєгтэй тэнцэх хэмжээний алтыгулсын орлого болгож, тєсєв бvрдvvлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа. Vvнээс цагдаа, гаапийн байгууллагын илрvvлсэн 56.3 кг алтыг шапгаж шийдвэрлvvлсэн байгаа.

-Улсын хил давуулах гэсэн бvх алтыг хууль хянаптынхан илрvvлж чадаж байгаа юу?
-Бvрэн илрvvлж байна гэжбаталжхэлэхаргагvй.2006 он хvртэл жилд 20 орчим тн алт олборлож байсан. Харин 2006-2008 онд энэ тоо 7-8 тн хvртэл буурсан, бидний илрvvлсэн алтны хэмжээг дээр дурдсан байгаа. Тэгэхээр vлдсэн алтыг хууль бусаар гаргасан байхыг vгvйсгэхгvй. Энд би зєвхєн манайхаар шалгагдсан хэргvvдийн тоо, баримтыгдурдаж байгаа шvvдээ. Тvvнээс цагдаа, гаалийн байгууллага илрvvлж, тvvгээрээ шалгаж шийдвэрлэсэн хэргийн талаар хэлж мэдэхгvй.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тогтоосноос хойш компани, хувь хvмvvс олборлосон алтаа хууль бусаар улсын хилээр нэвтрvvлэх гэж оролддог болсон гэсэн яриа бий. Ийм тєрлийн хэрэг дээр дурдсан татвар тогтоосноос шалтгаалан нэмэгдсэн vv?
-Юутай ч Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг 2006 оны зургадугаар сард тогтоосноос хойш ийм хэрэг ихсэх хандпага ажиглагдаж байгаа. Vvнээс ємнє алтыг бага хэмжээгээр хууль бусаар хил давуулах хэрэг жилд нэг, хоёр удаа л гардаг байсан.

-Одоо алтны компаниуд энэ тєрлийн татварыг цуцлахыг хvсч байгаа. Ингэснээр хууль бусаар алт хил давуулах хэрэг vнэхээр багасах болов уу?
-Татварын ємнєх, дараахь vеийг харьцуулаад vзэхээр багасах магадлалтай гэж бодож байна. Саяхан болж єнгєрсєн "Алтны санхуvжилт"-ийн зєвлєлгєєнд оролцогчид ч татварыг тэглэснээр алт олборлолт нэмэгдэж, хууль бусаар хил давуулан худалдах нь хумигдана гэж vзэж байгаа юм билээ.

Attachments:
мэдээний ангилал: Мэдээ мэдээлэл | үзсэн: 17210 | нэмсэн: ZeRoMaN | Rating: 0.0/0 |
                                                 


Total comments: 0

Name *:
Email:
Code *:
Only registered users can add comments.
[ Registration | Login ]